A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 109

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Газрын тухай хуулийн 16.1.13, 18.1.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай" Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 456 дугаар тогтоолын 1 дэх заалтын "...зориулан нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах 551 га, Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт хамаарах 12031 га, нийт 12582 га…" гэснийг "...зориулан нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах 565.8 га, Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт хамаарах 10474 га, нийт 11039.8 га..." гэж өөрчилсүгэй.

2. Мөн тогтоолын хавсралтаар баталсан "Монгол наадам цогцолбор"-ын улсын тусгай хэрэгцээний газрын хилийн заагийн эргэлтийн цэгүүдийн солбицол, талбайн хэмжээг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

3. "Монгол наадам цогцолбор"-ын улсын тусгай хэрэгцээний газрын хил заагийн мэдээллийг газрын кадастрын улсын мэдээллийн санд бүртгэж, холбогдох журмын дагуу газар ашиглуулах, гэрчилгээ олгохыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүд даалгасугай.

4. Улсын тусгай хэрэгцээнд авсан газрын ашиглалт, хамгаалалтад холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал нарт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Барилга, хот байгуулалтын сайд Х.БАДЕЛХАН