- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ХУВЬЦААГ ЭЗЭМШИГЧИЙН ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЭТГЭЭДИЙГ ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр
Дугаар 122
Улаанбаатар хот
ТӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ХУВЬЦААГ ЭЗЭМШИГЧИЙН ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЭТГЭЭДИЙГ ТОГТООХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Монгол Улсын Хөгжлийн банк" ХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлж байхаар тогтоосугай.
2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 25
Улаанбаатар хот
ТӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ХУВЬЦААГ ЭЗЭМШИГЧИЙН ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЭТГЭЭДИЙГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Монгол Улсын Хөгжлийн банк" ХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэхээр тогтоосугай.
2."Монгол Улсын Хөгжлийн банк" ХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэх болсонтой холбогдуулан тус банкны үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх талаар ээлжит хяналт, шалгалтыг холбогдох байгууллагуудтай хамтран хийж, үр дүнг 2024 оны 4 дүгээр улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх этгээдийг тогтоох тухай" Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 122 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрт даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Л.ГАНТӨМӨР
САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A
