- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ТАЙЛАНГИЙН МАЯГТ, ХАВСРАЛТ МЭДЭЭ, НӨХӨХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ТАЙЛАНГИЙН МАЯГТ, ХАВСРАЛТ МЭДЭЭ, НӨХӨХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ
2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар А/51
Улаанбаатар хот
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2, 8.4, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Газар эзэмших, ашиглах эрх борлуулсан, шилжүүлсний орлогын албан татварын тайлан"-гийн маягт /ТТ-06Г/-ыг 1 дүгээр, "Газар эзэмших, ашиглах эрх борлуулсан, шилжүүлсний орлогын албан татварын тайлангийн хавсралт мэдээ"-г 2 дугаар, "Газар эзэмших, ашиглах эрх борлуулсан, шилжүүлсний орлогын албан татварын тайлангийн маягтыг нөхөх заавар"-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Тушаалын хавсралтаар батлагдсан тайлангийн маягт, хавсралт мэдээний загварыг Татварын удирдлагын нэгдсэн системд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, тушаалын хэрэгжилтэд хяналт тавихыг Татвар төлөгчид үйлчлэх газар /Д.Хүрэлчулуун/, Мэдээллийн технологийн төв /Х.Батбаяр/-д даалгасугай.
3. Батлагдсан маягтын дагуу тайланг хүлээн авч, татварын тооцоо хийхийг Том татвар төлөгчийн газар, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.
4. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/20 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Б.ЗАЯАБАЛ

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр
Дугаар А/13
Улаанбаатар хот
ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Хувь хүний орлогын албан татварын тайлангийн маягт, хавсралт мэдээ, нөхөх заавар шинэчлэн батлах тухай" Татварын ерөнхий газрын даргын 2023 оны А/119 дүгээр тушаал батлагдсантай холбогдуулан "Газар эзэмших, ашиглах эрх борлуулсан, шилжүүлсний орлогын албан татварын тайлангийн маягт, хавсралт мэдээ, нөхөх заавар батлах тухай" Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/51 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
2.Энэхүү тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, хөдөлгөөн хийлгэхийг Хуулийн хэрэгжилтийг хангах газар /Д.Мөнхтамир/-т, тушаалын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Татвар төлөгчид үйлчлэх газар /Б.Буяннэмэх/-т тус тус үүрэг болгосугай.
ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР Ч.ЧИМИДСҮРЭН
Текст томруулах
A
A
A
