- Нүүр
- Харилцаа холбооны зохицуулах хороо
- ДОТООДЫН ХЭРЭГЛЭЭНИЙ ШУУДАНГИЙН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 4 дүгээр сарын 14-ний
өдрийн 4752 дугаарт бүртгэв. ЗХХАЭ-ийн 2020 оны 12 дугаарт нийтлэгдсэн.
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар 16
Улаанбаатар хот
ДОТООДЫН ХЭРЭГЛЭЭНИЙ ШУУДАНГИЙН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалт, Шуудангийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1."Дотоодын хэрэглээний шуудангийн журам"-ыг энэхүү тогтоолын хавсралт ёсоор баталсугай.
2.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.
ДАРГА Г.ЧИНЗОРИГ
ХОРООНЫ ХУРАЛДААНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.НАРАНМАНДАХ
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар 30
Улаанбаатар хот
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 17, Зөвшөөрлийн зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Тус хорооны "Дотоодын хэрэглээний шуудангийн журам" батлах тухай 2020 оны 16 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.
ДАРГА Г.ЧИНЗОРИГ
ГИШҮҮД Б.АНХБААТАР
Б.БАТЗОРИГ
Ч.ЗОЛБАЯР
А.ЛУВСАН-ОЧИР
Н.МАНДАХБААТАР
А.ҮЙЛСТӨГӨЛДӨР
Текст томруулах
A
A
A