- Нүүр
- Сайдын тушаал
- НИЙТЛЭГ ШААРДЛАГА БАТЛАХ ТУХАЙ /Өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тавих нийтлэг шаардлага/

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙДЫН ТУШААЛ
2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар А/152
Улаанбаатар хот
НИЙТЛЭГ ШААРДЛАГА БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тавих нийтлэг шаардлага"-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэхүү нийтлэг шаардлагыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэгчдэд үүрэг болгосугай.
3. "Өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тавих нийтлэг шаардлага"-ын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.
4. Нийтлэг шаардлагын хэрэгжилтэд жил бүр хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг танилцуулж ажиллахыг Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт даалгасугай.
САЙД Ё.БААТАРБИЛЭГ

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ
2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр
Дугаар А/417
Улаанбаатар хот
Тушаал хүчингүй болгох тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйл, 66 дугаар зүйлийн 66.8 дахь заалт, Засгийн газрын 2020 оны "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" 24 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 4.4.9, Боловсрол, шинжлэх ухааны сайдын "Салбарын захиргааны хэм хэмжээний актын талаар авах арга хэмжээний тухай" 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/404 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:
1. Боловсролын салбарт мөрдөгдөж буй хавсралтад дурдсан захиргааны хэм хэмжээний актуудыг хүчингүй болсонд тооцсугай.
2. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, улсын нэгдсэн бүртгэлээс хасуулж ажиллахыг Хууль, эрх зүйн хэлтэс /Б.Жавзанжаргал/-д даалгасугай.
САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/417 тоот тушаалын хавсралт
БОЛОВСРОЛЫН САЛБАРТ МӨРДӨГДӨЖ БУЙ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ
Д/д | Захиргааны хэм хэмжээний актын нэр | Батлагдсан огноо | Тушаалын дугаар |
1 | "Журам батлах тухай" /Ерөнхий боловсролын сургуульд гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалт зохион байгуулах үлгэрчилсэн журам/ | 2002.11.19 | А/333 |
2 | "Гадаад хэлээр сургалт явуулдаг цэцэрлэг, бага сургуульд суралцагчдад монгол хэлээр эзэмшвэл зохих дуу, шүлэг, ардын аман зохиолын жагсаалт" | 2003.03.21 | А/81 |
3 | "Шалгуур үзүүлэлт батлах тухай" | 2003.10.01 | А/321 |
4 | "Журам батлах тухай" /Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн анги алгасан суралцах хүсэлтийг шийдвэрлэх журам/ | 2008.12.08 | А/113 |
5 | "Дүрэм, журам батлах тухай" /ЕБС-ын багш, удирдах ажилтны ёс зүйн дүрэм/ | 2018.05.01 | А/243 |
6 | "Нийтлэг шаардлага батлах тухай" /Өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд/ | 2020.03.27 | А/152 |
7 | "Журам шинэчлэн батлах тухай" /Монгол Улсын дээд боловсролын байгууллагад гадаадын иргэдийг суралцуулах журам/ | 2001.04.09 | А/113 |
8 | Дүрэм, журам батлах тухай /Магистр, докторын сургалт эрхлэхэд баримтлах нийтлэг журам, Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм/ | 2007.06.07 | А/187 |
9 | "Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" | 2007.09.10 | А/317 |
10 | "Журам, дүрэмд өөрчлөлт оруулах тухай" | 2007.12.04 | А/459 |
11 | Тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" | 2010.11.04 | А/492 |
12 | Журам батлах тухай /Дээд боловсролын сургалтын байгууллагыг аттестатчилах журам, Дээд боловсролын сургалтын байгууллагын аттестатчиллын шалгуур үзүүлэлт, Дээд боловсролын сургалтын байгууллагыг аттестатчилсныг баталгаажуулах гэрчилгээний загвар/ | 2011.01.13 | А/09 |
--- оОо ---
Текст томруулах
A
A
A

