A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 20

Төрийн ордон,Улаанбаатар хот

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсэг, Тагнуулын байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6, 11.1.11 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу онцгой нөхцөлд Монгол Улсын Их Хурлын нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны хялбаршуулсан хуралдаан болон цахим хуралдааны аюулгүй байдлыг хангах талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Тагнуулын ерөнхий газар /Д.Гэрэл/-т даалгасугай:

1/онц байдал, дайн бүхий болон дайны байдал, Гамшгийн тухай хуульд заасан бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд чуулганы хуралдааны байршлыг өөрчилж хуралдах шаардлагатай болсон үед хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг холбогдох байгууллагатай хамтран боловсруулж, батлуулах;

2/Улсын Их Хурлын нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны цахим хуралдаанд ашиглах программ хангамж, техник, тоног төхөөрөмж болон мэдээллийн сангийн нууцлал, аюулгүй байдлыг хангах;

3/цахим хуралдаан болон санал хураалтын үед системийг гадны халдлагаас сэргийлэх, кибер аюулгүй байдлыг хангах;

4/эрх хэмжээнийхээ хүрээнд холбогдох бусад байгууллага, албан тушаалтантай хамтран шаардлагатай төлөвлөгөө, журмыг баталж, хэрэгжүүлэх.

2.Монгол Улсын Их Хурлын нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны хялбаршуулсан хуралдаан болон цахим хуралдааны бэлтгэл хангах, мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэхийг Монгол Улсын Их Хурлын Тамгын газар /Л.Өлзийсайхан/-т даалгасугай.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо /С.Бямбацогт/, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо /Т.Аюурсайхан/, Тусгай хяналтын дэд хороо /С.Батболд/-нд тус тус үүрэг болгосугай.

4.Энэ тогтоолыг 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР