- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМ ШИНЭЧЛЭХ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Хөгжлийн банкны дүрэм)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ДҮРЭМ ШИНЭЧЛЭХ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр
Дугаар 129
Улаанбаатар хот
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 23.1.4, 23.1.7-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
/ Засгийн газрын 2021 оны 252 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон /
2. Засгийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 123 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Монгол Улсын Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах журам"-д дараахь агуулга бүхий 6.7 дахь заалт нэмсүгэй:
"6.7. Банк, улсын төсөв, санхүүгийн бодлого боловсруулах чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно."
3. Мөн журмын 4.3, 5.3, 7.1 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"4.3. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацааг сонгон шалгаруулах тухай зарыг нийтэд мэдээлсэн эсвэл энэ журмын 5.3-5.4-т заасны дагуу холбогдох байгууллагуудад хүргүүлснээс хойш ажлын 5-аас доошгүй өдөр байхаар тогтооно."
"5.3. Ажлын хэсэг төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүний сонгон шалгаруулалтад оролцох төрийн захиргааны албан хаагчийн нэрийг ирүүлэх тухай албан бичгийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудад хүргүүлнэ."
"7.1. Ажлын хэсэг сонгон шалгаруулалтын дүнг холбогдох материалын хамт хувьцаа эзэмшигчид танилцуулна."
4. Мөн журмын 3.4.2 дахь заалтын "Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад" гэснийг "хувьцаа эзэмшигчид" гэж, 4.1 дэх заалтын "5.3-5.5-д заасан арга хэмжээг авах тухай хүсэлтийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ." гэснийг "5.3-5.4-д заасан арга хэмжээг авна." гэж, 5.4 дэх заалтын "Засгийн газрын гишүүд нь" гэснийг "Энэ журмын 5.3-т заасан албан бичгийг хүлээн авсан байгууллага" гэж, "Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт" гэснийг "Ажлын хэсэгт" гэж тус тус өөрчилж, 5.5 дахь заалтыг хассугай.
5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 123 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Монгол Улсын Хөгжлийн банкны дүрэм"-ийг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A
