A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 97

ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийг 1 дүгээр хавсралт, Дулааны эрчим хүч хэрэглэх дүрмийг 2 дугаар хавсралт, Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийг 3 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 2001 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 263 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Эрчим хүчний сайд Ц.ДАВААСҮРЭН