A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 30

Төрийн ордон, Улаанбаатар хот

Зарлиг хүчингүй болсонд тооцох тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсын Ерөнхийлөчийн 2001 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн "Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн батлах тухай" 25 дугаар зарлиг, 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн "Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталх тухай" 134 дүгээр зарлигийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

 

2009 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр                                                                  Дугаар120                                                                                              Улаанбаатар хот



 

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 34 дүгээр зүйлийн 1, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 1, “Авлигын эсрэг хууль”-ийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсгийг тус тус баримтлан ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Нэг.Авлигатай тэмцэх газрын дэргэдэх “Олон нийтийн зөвлөлийн ажиллах журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

Хоёр.Журмыг шинэчлэн баталсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 195 тоот зарлигаар батлагдсан “Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн ажиллах журам”-ыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ                                                              Ц.ЭЛБЭГДОРЖ