- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- “БАНКНААС БУСАД САНХҮҮГИЙН БОЛОН САНХҮҮГИЙН БУС БИЗНЕС, МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙГӨӨР ЭРХЛЭХ ТОХИРОМЖТОЙ ЭТГЭЭДИЙГ ТОДОРХОЙЛОХ ЖУРАМ” БАТЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛС
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр
Дугаар 179
Улаанбаатар хот
"ТОХИРОМЖТОЙ ЭТГЭЭДИЙГ ТОДОРХОЙЛОХ ЖУРАМ" БАТЛАХ ТУХАЙ
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.1.11, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1."Тохиромжтой этгээдийг тодорхойлох журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэ журам хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс дараах заавар, журмын холбогдох бүлгийг тус тус хүчингүй болгосонд тооцсугай.
1/ Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 208 дугаар тогтоолоор баталсан "Тохиромжтой этгээдийг тодорхойлох заавар";
2/ Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор баталсан "Үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам"-ын 10 дугаар бүлэг;
3/ Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 120 дугаар тогтоолоор баталсан "Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам"-ын 5 дугаар бүлэг.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.
ДАРГА Д.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A