A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 25

Төрийн ордон,Улаанбаатар хот

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, 15.1.4 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Жамсрангийн Бямбадоржийг өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүний үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.

2.Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийг сонгон шалгаруулж, даргыг томилох хүртэлх хугацаанд Комиссын даргын үүргийг Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13.5-д заасны дагуу гишүүд дотроос нь түр орлон гүйцэтгүүлэхийг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Х.Нямбаатар/-нд үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолыг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР