A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 26

Төрийн ордон,Улаанбаатар хот

Тооллогын комисс байгуулах тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 91дүгээр зүйлийн 91.3 дахь хэсгийг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Батжаргалын Батзоригийн Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх эсэх асуудлаар нууц санал хураалтыг зохион байгуулж, дүнг танилцуулах үүрэг бүхий тооллогын комиссыг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Г.Мөнхцэцэг, Д.Тэрбишдагва нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

2.Нууц санал хураалт явуулах журмыг тогтоож, санал хураалтыг зохион байгуулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулахыг тооллогын комисст даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР