A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОД АЙМАГ

БАЯНТҮМЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 03

Цагаандэрс

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 д/, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.17, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит Хуралдаанаас ТОГТООХ нь:

Нэг.Баянтүмэн сумын нутаг дэвсгэрт мөрдөх энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх ажлын үйлчилгээний хураамж, зардлын нэгж тарифыг хавсралтаар баталсугай.

Хоёр.Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, ажлын үйлчилгээний хураамжийн зардлыг нэгж тарифын дагуу аж ахуйн нэгж, албан байгууллага, үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд, айл өрхүүдэд дагаж мөрдүүлэн хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг даргад даалгасугай.

Гурав.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Багийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Дөрөв.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын 2014 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 8 дугаар Хуралдааны 04 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ХУРЛЫН ДАРГА Ж.БАТЧУЛУУН

дорнод аймаг БАЯНТҮМЭН СУМЫН Иргэдийн Төлөөлөгчдийн ХурлЫН ТОГТООЛ

2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 04/02

Цагаан дэрс

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.23 дахь заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалт, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны "Аргачлал батлах тухай" 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Тус сумын нутаг дэвсгэрт мөрдөх энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх ажлын үйлчилгээний хураамж, зардлын нэгж тарифыг хавсралтаар баталсугай.

2.Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх ажлын үйлчилгээний хураамж, зардлын нэгж тарифын дагуу аж ахуйн нэгж, албан байгууллага, үйлдвэрлэл, үйлчилгээний газар, айл өрхүүдэд мөрдүүлэн хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга (П.Гунгаацэрэн)-д даалгасугай.

3.Тогтоолын бүрдүүлбэрийг хангаж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж бүртгүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Б.Чулуунтуяа)-д үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 03 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ХУРЛЫН ДАРГА Ж.БАТЧУЛУУН