- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ- “Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуулийг хэрэгжүүлэх журам”, “Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хэрэгжүүлэх журам”

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр
Дугаар А/63
Улаанбаатар хот
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2, 8.4, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3, Захиргааны ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуулийн 4 дүгээр зүйл, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай хуулийн 4 дүгээр зүйлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуулийг хэрэгжүүлэх журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хэрэгжүүлэх журам"-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Татвар төлөгчид үйлчлэх газар /Д.Хүрэлчулуун/, Мэдээллийн технологийн төв /Х.Батбаяр/-д тус тус даалгасугай.
ДАРГА Б.ЗАЯАБАЛ

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар А/85
Улаанбаатар хот
ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Эрх олгосон хуулийн үйлчлэлийн хугацаа дуусгавар болсон тул Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/63 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
2.Энэхүү тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, хөдөлгөөн хийлгэхийг Хуулийн хэрэгжилтийг хангах газар /Ц.Тогосмаа/-т, тушаалын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Татвар төлөгчид үйлчлэх газар /Б.Буяннэмэх/-т тус тус үүрэг болгосугай.
ДАРГА Ч.ЧИМИДСҮРЭН
Текст томруулах
A
A
A
