A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМАГ

ХҮРЭЭМАРАЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр

Дугаар 14/01

Дэлгэрмөрөн

ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг зархиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "Д", Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 14 дүгээр ээлжит бус хуралдаанаас ТОГТООХ нь.

1.Сумын хог хаягдлын үйлчилгээний хураамжийг хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг албан байгууллага, аж ахуйн нэгж, айл

өрхүүдэд дагаж мөрдүүлэн, хэрэгжилтийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /Б.Отгонбаяр/, Байгаль орчны хяналтын Улсын байцаагч /Я.Туваанжав/ Байгаль хамгаалагч /Ч.Хүчитбаатар/, Татварын Улсын байцаагч /Д.Даваасамба/ нарт даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Б.Батсайхан/-д үүрэг болгосугай.

4.Энэ тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж "Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл"-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн ээлжит 3 дугаар хуралдааны 3/06 дугаар тогтоолыг хүчингүй болгосонд тооцсугай.

ДАРГА Х.БЯМБАСҮРЭН

БАЯНХОНГОР АЙМГИЙН ХҮРЭЭМАРАЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 12/05

Дэлгэрмөрөн

ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, 41.6 дахь заалт, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 192, А/243 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 12 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын хог хаягдлын үйлчилгээний хураамжийг хавсралтаар баталсугай.

2.Тогтоолын хэрэгжилтийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга (С.Сумъяабазар), Байгаль орчны мэргэжилтэн (С.Мягмарсүрэн), байгаль хамгаалагч (Э.Доржханд), татвар хураагч (Б.Жаргалсүрэн) нарт даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч (Ч.Бямбадорж)-д үүрэг болгосугай.

4.Энэ тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж "Захиргааны хэм хэмжээний акт"-ын эмхтгэлд нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ээлжит бус 12 дүгээр хуралдааны 14/01 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Г.ДАМДИНСҮРЭН