- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ОХИН КОМПАНИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ОХИН КОМПАНИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр
Дугаар 155
Улаанбаатар хот
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 18.2, 23.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани хэлбэрээр байгуулсан хөрөнгө оруулалтын менежментийн компанийг татан буулгасугай.
(Энэ заалтыг Засгийн газрын 2021 оны 252 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.)
2. Дараахь арга хэмжээ авахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (С.Наранцогт)-д даалгасугай:
(Энэ заалтыг Засгийн газрын 2021 оны 252 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.)
2.1. Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани "Ди Би Эм Лизинг" ХХК-ийг татан буулгах;
2.2. Татан буугдаж буй компанийн үйл ажиллагааны хүрээнд үүсгэн байгуулсан сангуудыг татан буулгаж, хөрөнгө, өр, авлага, холбогдох бусад зүйлсийг зохих журмын дагуу Хөгжлийн банкинд шилжүүлэх.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Компани байгуулах тухай" Засгийн газрын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 407 дугаар тогтоол, "Хөрөнгө оруулалтын менежментийн компани байгуулах, хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулах тухай" Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 135 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A
