A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

СПОРТЫН АНАГААХ УХААН, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ БАЙГУУЛАХ ТУХАЙ

2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр

Дугаар 136

Улаанбаатар хот

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, Төсвийн тухай хуулийн 10.1.10, Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 6.1.7-д заасныг тус тус үндэслэн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв" улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулж, дүрмийг хавсралт ёсоор баталсугай. (Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2020 оны 100 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

2. "Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв" улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулсантай холбогдуулан дор дурдсан арга хэмжээ авахыг дараахь албан тушаалтанд даалгасугай:

2.3. хэвийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай байр, тасалгаагаар хангах, хөрөнгийг холбогдох хууль, журмын дагуу шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Биеийн тамир, спортын газар (Ц.Шаравжамц), Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (З.Мэндсайхан)-т.

2.1. 2020 оны батлагдсан төсвийн багцдаа багтаан төвийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталж, үйл ажиллагааг энэ оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлэх арга хэмжээг авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт;

2.2. холбогдох хууль тогтоомжийн хүрээнд спортын гэмтэл, бэртлийг нөхөн сэргээх тусламж, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд, тус төвд ажиллах хүний нөөцийг бэлтгэх, сургалт зохион байгуулах үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нарт;

3. "Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв" улсын төсөвт үйлдвэрийн газрын үйл ажиллагаанд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгаж байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.БААТАРБИЛЭГ