A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр

Дугаар 142

Улаанбаатар хот

Дээд боловсролын тухай хуулийн 5.9-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Төрийн өмчит их сургууль, дээд сургууль, коллежийн харьяа сургууль байгуулах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан төрийн өмчит их сургууль, дээд сургууль, коллежийн харьяалалд үйл ажиллагаа явуулж байгаа технологийн болон политехник коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын ахлах сургуулийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгох, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.БААТАРБИЛЭГ