A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАД ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХ ТУХАЙ

2020 оны 5 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 160

Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Харилцаа холбооны салбар дахь бүс нутгийн хамтын нийгэмлэг"-т Монгол Улс гишүүнээр элсэх нь зүйтэй гэж үзсүгэй.

2. Засгийн газрын 2007 оны 60 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Татварыг нь улсын төсвөөс төлөх олон улсын байгууллагуудын жагсаалт"-д дор дурдсан агуулга бүхий 88 дахь заалт нэмсүгэй:

"88. Харилцаа холбооны салбар дахь бүс нутгийн хамтын нийгэмлэг-ЗГХЭГ"

3. Монгол Улс "Харилцаа холбооны салбар дахь бүс нутгийн хамтын нийгэмлэг"-т гишүүнээр элсэх хүсэлтийг зохих журмын дагуу уламжлах, тус байгууллагын гишүүний татварыг тухайн жилийн батлагдсан төсөвт багтаан шийдвэрлэж байхыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбатад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ