A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 34

Төрийн ордон,Улаанбаатар хот

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.5 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Сайннямбуугийн Баатаржав, Барсүрэнгийн Баасандорж нарыг томилсугай.

2.Рэнцэнгийн Содхүү, Өлзийбатын Энхтөр нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлсүгэй.

3.Энэ тогтоолыг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР