A

A

A

Бүлэг: 1979

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 5 дугаар сарын 8-ны

өдрийн 4789 дүгээрт бүртгэв. ЗХХАЭ-ийн 2020 оны 15 дугаарт нийтлэгдсэн.

БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр

Дугаар 06

Улаанбаатар хот

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ШАЛГУУР, ШААРДЛАГЫГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Боловсролын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг, "Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дүрэм"-ийн 4 дүгээр зүйлийн 4.5.2 дахь заалт, Удирдах зөвлөлийн гишүүдийн 2020 оны 03 дугаар сард ирүүлсэн саналыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Докторын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх шалгуур, шаардлагыг нэгдүгээр, Докторын хөтөлбөрийг урьдчилан магадлан итгэмжлэх шалгуур, шаардлагыг хоёрдугаар, Магистрын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх шалгуур, шаардлагыг гуравдугаар, Магистрын хөтөлбөрийг урьдчилан магадлан итгэмжлэх шалгуур, шаардлагыг дөрөвдүгээр, Дээд боловсролын байгууллагыг магадлан итгэмжлэх шалгуур, шаардлагыг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын албаны захирал /О.Янжмаа/-д үүрэг болгосугай.

3.Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, ажлын үр дүнг Удирдах зөвлөлд тайлагнаж ажиллахыг комиссын дарга /Д.Гэрэлмаа/-д даалгасугай.

4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн 2019 оны "Докторын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлага батлах тухай" 02 дугаар тогтоолыг, Дээд боловсролын байгууллагыг магадлан итгэмжлэх шалгуур, шаардлагыг шинэчлэн баталсантай холбогдуулан Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн 2018 оны "Боловсролын магадлан итгэмжлэх үйл ажиллагааны журам, шалгуур шаардлага батлах тухай" 08 дугаар тогтоолын 02 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Ё.БААТАРБИЛЭГ

БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ЗАХИРЛЫН ТУШААЛ

2026 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр

Дугаар А/13

Улаанбаатар хот

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛОХ ТУХАЙ

  Боловсролын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.13, 17.14, 17.15 дахь заалтыг хэрэгжүүлэх, Боловсрол, шинжлэх ухааны сайдын "Бүтэц, дүрэм батлах тухай" 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/593 дугаар тушаалаар батлагдсан "Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл"-ийн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.5, 4.6.4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Боловсролын ерөнхий хууль, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн "Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дүрэм батлах тухай" А/593 дугаар тушаал гарсантай холбогдуулан хавсралтад заасан эрх зүйн зохицуулалтгүй болсон Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн удирдах зөвлөлийн тогтоолуудыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Захиргаа, удирдлагын хэлтсийн даргад даалгасугай.

ЗАХИРАЛ       Б.АМАРСАНАА

2026 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн А/13 дугаар тушаалын хавсралт

ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТААС ХАСУУЛАХ ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

Захиргааны хэм хэмжээний актын нэршил

Хэм хэмжээний актын хавсралтаар батлагдсан шаардлага

Хэм хэмжээний актад бүртгэгдсэн хугацаа, дугаар

2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн "Боловсролын магалдлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн удирдах зөвлөлийн №06 тогтоол"

Докторын ХМИ шалгуур шаардлагаДокторын ХУМИ шалгуур шаардлагаМагистрын ХМИ шалгуур шаардлагаДээд боловсролын сургалтын байгууллагыг МИ шалгуур шаардлага

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 5 дугаар сарын 8-ны

өдрийн 4789 дүгээрт бүртгэв. ЗХХАЭ-ийн 2020 оны 15 дугаарт нийтлэгдсэн.

2019 оны 9 дүгээр сарын 25-ний өдрийн Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн удирдах зөвлөлийн №05 тогтоол

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлага

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 4491 дүгээрт бүртгэсэн.

2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн удирдах зөвлөлийн №001 дугаар тогтоол

Мэргэжлийн боловсрол сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлага

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 4368 дугаарт бүртгэсэн.

Засгийн газрын 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 281 тогтоол

Боловсролын магадлан итгэмжлэх байгуулын дүрэм