- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 53, 2020 оны 98 дугаар тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2020 оны 5 дугаар сарын 6-ны өдөр
Дугаар 165
Улаанбаатар хот
Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны агентлаг хооронд байгуулсан "Монгол-Японы сургалтын эмнэлэг байгуулах гэрээ"-г хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлэг байгуулах тухай" Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 53 дугаар тогтоолын 1 дэх заалт, "Эрүүл мэндийн сургалт, эрдэм шинжилгээний зарим байгууллагын талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 98 дугаар тогтоолын 1, 2, 3, 4, 5, 6, 8 дах заалтын "Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн" гэсний дараа "Монгол-Японы" гэж тус тус нэмсүгэй.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлэг"-ийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хууль тогтоомжийн хүрээнд шинэчилж олгохыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.БААТАРБИЛЭГ
Текст томруулах
A
A
A