- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр
Дугаар 74
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13 дахь заалт, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх тухай санал гаргах загвар"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталж, мөрдүүлсүгэй.
2. "Хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам"-ыг харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд мөрдөж ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3. Энэхүү журмыг хэрэглэх талаар иргэн, хуулийн этгээдэд сурталчлах, мэдээлэх, журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (Ц.Ганхүү)-т, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Б.Гүнболд)-т тус тус даалгасугай.
САЙД Х.БАДЕЛХАН
Текст томруулах
A
A
A
