A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 36

Төрийн ордон,Улаанбаатар хот

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Очирхүүгийн Эрдэмбилэгийг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.

2.Энэ тогтоолыг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР