- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монголбанкны Дэд ерөнхийлөгчийг томилох тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2020 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 38
Төрийн ордон,Улаанбаатар хот
Монголбанкны Дэд ерөнхийлөгчийг томилох тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Ганболдын Энхтайванг Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр томилсугай.
2.Энэ тогтоолыг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
