A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Ус, цаг уурын тусгай хэрэгцээний урьдчилсан болон горимын мэдээний нэр төрөл, үйлчилгээний үнэ тариф батлах тухай
Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

2020 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр

Дугаар А/298

Улаанбаатар хот

Ус, цаг уурын тусгай хэрэгцээний урьдчилсан болон горимын мэдээний нэр төрөл, үйлчилгээний үнэ тариф батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Ус, цаг уурын тусгай хэрэгцээний урьдчилсан мэдээний нэр төрөл, үйлчилгээний үнэ тарифыг 1 дүгээр хавсралтаар, Ус, цаг уурын тусгай хэрэгцээний горимын мэдээний нэр төрөл, үйлчилгээний үнэ тарифыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэ тушаалыг ус, цаг уурын мэдээллийн үйлчилгээний үйл ажиллагаанд мөрдүүлэх арга хэмжээ авч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цаг уур, орчны шинжилгээний газар /С.Энхтүвшин/-т даалгасугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Байгаль орчны сайдын 1998 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн "Жагсаалт, үнэ батлах тухай" 16 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Н.ЦЭРЭНБАТ