- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Түр хороо байгуулах тухай

2020 оны 05 сарын 13 өдөр
Төрийн ордон,Улаанбаатар хот
Дугаар 49
/Энэ тогтоолыг Улсын Их Хурлын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Түр хороо байгуулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлаар 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хороог дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай:
Түр хорооны дарга:
Т.Аюурсайхан -Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
Түр хорооны гишүүд:
Х.Болорчулуун -Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга
Д.Оюунхорол -Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
М.Оюунчимэг -Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга
С.Бямбацогт -Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
Б.Чойжилсүрэн -Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга
Х.Нямбаатар -Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга
Ж.Ганбаатар -Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга
О.Баасанхүү -Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн төлөөлөл
Л.Болд -Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Шинэ намын зөвлөлийн дарга
2.Энэ тогтоолыг Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
