A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 184

Улаанбаатар хот

Төрийн албаны тухай хуулийн 10.4, 18.8, 20.1, Төрийн албаны зөвлөлийн саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 275 дугаар тогтоолын хавсралтад дор дурдсан нэмэлт, өөрчлөлт оруулсугай:

1/ "Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт"-ын "Төрийн захиргааны төв байгууллагын албан тушаал"-ын "Удирдах" албан тушаалын ТЗ-14 зэрэглэлд "3.Цөмийн энергийн комиссын Ажлын албаны дарга", ТЗ-11 зэрэглэлд "5.Цөмийн энергийн комиссын Ажлын албаны нэгжийн дарга", ТЗ-9 зэрэглэлд "5.Сав газрын захиргааны дарга", ТЗ-7 зэрэглэлд "5.Сав газрын захиргааны албаны дарга" гэж, "Гүйцэтгэх" албан тушаалын ТЗ-8 зэрэглэлд "4.Цөмийн энергийн комиссын Ажлын албаны ахлах мэргэжилтэн" гэж, ТЗ-7 зэрэглэлд "6.Цөмийн энергийн комиссын Ажлын албаны мэргэжилтэн" гэж, ТЗ-6 зэрэглэлд "7.Сав газрын захиргааны ахлах мэргэжилтэн" гэж, ТЗ-5 зэрэглэлд "3.Сав газрын захиргааны мэргэжилтэн" гэж тус тус нэмсүгэй.

2/ "Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт"-ын "Нутгийн захиргааны байгууллагын албан тушаал"-ын "Удирдах" албан тушаалын ТЗ-14 зэрэглэлд "3.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга", ТЗ-13 зэрэглэлд "1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, 2.Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга", ТЗ-10 зэрэглэлд "4.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны нэгжийн дарга", ТЗ-9 зэрэглэлд "7.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны тасгийн дарга", ТЗ-7 зэрэглэлд "6.Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны нэгжийн дарга" гэж, "Гүйцэтгэх" албан тушаалын ТЗ-7 зэрэглэлд "4.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ахлах мэргэжилтэн, "5.Улсын ахлах байцаагч, ахлах дотоод аудитор", ТЗ-6 зэрэглэлийн "5.Улсын байцаагч" гэсний ард ",дотоод аудитор", "10.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ахлах мэргэжилтэн", ТЗ-5 зэрэглэлд "11.Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ахлах мэргэжилтэн" гэж тус тус нэмсүгэй.

3/ Мөн хавсралтын "Нутгийн захиргааны байгууллагын албан тушаал"-ын "Удирдах" албан тушаалын ТЗ-13 зэрэглэлийн "1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга", ТЗ-12 зэрэглэлийн "1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, 2.Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга" гэснийг, "Гүйцэтгэх" албан тушаалын ТЗ-6 зэрэглэлийн "3.Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны ахлах мэргэжилтэн" гэсний "ахлах" гэснийг тус тус хассугай.

2. "Төрийн үйлчилгээний зарим албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл"-ийн "Дүйцүүлэх албан тушаал"-ын ТҮЭМ-5 зэрэглэлд "3.Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллагын их эмч" гэж, ТҮЭМ-4 зэрэглэлд "2.Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллагын бага эмч" гэж тус тус нэмсүгэй.

3. Энэ тогтоол гарсантай холбогдон гарах нэмэлт зардлыг 2020 оны батлагдсан төсөвт багтаан хэрэгжүүлэх, цаашид жил бүр улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг төсвийн захирагч нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 487

Улаанбаатар хот

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ТУШААЛЫН АНГИЛАЛ, ЗЭРЭГЛЭЛ, АЛБАН ТУШААЛЫН ЖАГСААЛТЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 10.4, 18.8 дахь хэсэг, Төрийн албаны зөвлөлийн саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалтыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2024 оны 81, 138, 178 дугаар тогтоол, Засгийн газрын 2025 оны 08, 38, 107 дугаар тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох тухай" Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 375 дугаар тогтоолын 3 дахь заалт, мөн "Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтэц, аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны орон тооны хязгаарыг тогтоох тухай" Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 376 дугаар тогтоолын 4 дэх заалтын ""Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоол" гэснийг "Засгийн газраас баталсан төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, албан тушаалын жагсаалт" гэж тус тус өөрчилсүгэй.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 275 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 184 дүгээр тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 194 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэ тогтоолыг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.АЮУРСАЙХАН