- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 189
Улаанбаатар хот
Агаарын тухай хуулийн 16.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай" Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 62 дугаар тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.ЦЭРЭНБАТ
Текст томруулах
A
A
A
