A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ АУДИTOРЫН ТУШААЛ

2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар А/45

Улаанбаатар хот

ЖУРАМ, МАЯГТ, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4.7, 15 дугаар зүйлийн 15.1.10, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.5, Захиргааны ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам"-ыг нэгдүгээр, Нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах маягтуудыг хоёрдугаар, аудитын хуулийн этгээдийн нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын эцсийн тайланд өгөх аудитын дүгнэлтийн загварыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ журмыг Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Санхүүгийн аудитын газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор /Ц.Наранчимэг/-т даалгасугай.

3.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор /О.Тэнгис/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ АУДИТОР Д.ЗАНДАНБАТ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ АУДИТОРЫН ТУШААЛ

2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр

Дугаар А/44

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Төрийн аудитын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 29.1.10 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны "Журам, маягт, загвар батлах тухай" А/45 болон "Заавар, аргачлал батлах тухай" А/55 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэхүү журмыг Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж ажиллахыг Санхүү-нийцлийн аудитын газар /Ц.Наранчимэг/-т даалгасугай.

4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Аудитын нэгдсэн удирдлага, зохицуулалтын газрын захирал, тэргүүлэх аудитор /Я.Самбууням/-т үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ АУДИТОР Д.ЗАГДЖАВ