- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ОРОН СУУЦ ХУВЬЧЛАХ ТУХАЙ
2020 оны 6 дугаар сарын 1-ний өдөр
Дугаар 210
Улаанбаатар хот
Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3, 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Оросын Холбооны Улсын өмчлөлөөс Монгол Улсын өмчлөлд шилжин ирсэн нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар байрны 17 айлын орон сууцыг 1 дүгээр хавсралт, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны 109 айлын орон сууцыг 2 дугаар хавсралт, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны 97 айлын орон сууцыг 3 дугаар хавсралт, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны 58 айлын орон сууцыг 4 дүгээр хавсралт, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны 58 айлын орон сууцыг 5 дугаар хавсралт, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 дугаар байрны 56 айлын орон сууцыг 6 дугаар хавсралт, Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар байрны 55 айлын орон сууцыг 7 дугаар хавсралт, Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр байрны 55 айлын орон сууцыг 8 дугаар хавсралт ёсоор эзэмшигчдэд нь тус тус үнэ төлбөргүй хувьчилсугай.
2. Орон сууцыг хувьчлах ажлыг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу зохион байгуулахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (З.Мэндсайхан)-т үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A
