- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр
Дугаар 152
Улаанбаатар хот
Газрын тухай хуулийн 33.1.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1.6.2, 5.1.8.2, Чөлөөт бүсийн тухай хуулийн 22.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Журам шинэчлэн баталж, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам"-д дор дурдсан нэмэлт, өөрчлөлт оруулсугай:
1.1. Журамд дор дурдсан агуулгатай 3.1.5, 5.3, 6.3, 6.4, 7.1.3, 9.9.6.1, 9.9.6.2, 9.9.6.3, 9.9.12, 10.1.4, 11.9, 11.10, 11.11, 13.4, 14.2 дахь заалт, дэд заалт нэмсүгэй:
1/ "3.1.5.Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, банк, банк бус санхүүгийн байгууллагаас гаргасан дуудлага худалдаа явуулах хүсэлтийн дагуу газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг шилжүүлэх;"
2/ "5.3.Дуудлага худалдааг цахим хэлбэрээр явуулах тохиолдолд Газрын биржийн цахим системээр зохион байгуулна."
3/ "6.3.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга энэ журмын 3.1.3, 3.1.4, 3.1.5-д заасан дуудлага худалдааг хүсэлт гаргасан этгээдтэй газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гэрээ байгуулсны үндсэн дээр зохион байгуулна."
4/ "6.4.Энэ журмын 6.3-т заасан дуудлага худалдаа явуулах зардлыг хүсэлт гаргасан этгээд хариуцна."
5/ "7.1.3.Газрын биржийн цахим системээр."
6/ "9.9.6.1.Цахим дуудлага худалдааны эхлэх, дуусах цагийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын цагаар тооцно;"
7/ "9.9.6.2.Цахим дуудлага худалдаа 09 цаг 00 минутаас эхэлснээс хойш 15 цаг 00 минут хүртэл үнийн саналыг хүлээн авах бөгөөд 15 цаг 00 минутаас эхлэн үнэ хаялцуулах өрсөлдөөнийг эхлүүлнэ. Үнэ хаялцуулах өрсөлдөөнийг 60 секундээр тооцож явуулах бөгөөд уг хугацаанд оролцогчид үнийн саналаа өсгөх байдлаар өрсөлдөнө;"
8/ "9.9.6.3.Үнэ хаялцуулах өрсөлдөөний 60 секундийн хугацаа дуусч, дараагийн 60 секунд тоологдож эхлээд оролцогчдоос үнийн саналыг өсгөн өгөөгүй тохиолдолд хамгийн их дүнтэй үнийн санал өгсөн оролцогчийг ялагчаар тодруулан цахим дуудлага худалдаа дууссан болохыг бүх оролцогчдод мэдэгдэнэ."
9/ "9.9.12.Байгалийн давагдашгүй хүчин зүйл гарсан, эсхүл програм хангамж, техникийн саатал, цахилгаан эрчим хүч, сүлжээ тасарч доголдсоноос цахим дуудлага худалдаа хэвийн явагдах боломжгүй болсон тохиолдолд тухайн дуудлага худалдааг хүчингүйд тооцож, ажлын 5 хоногийн дотор давтан зохион байгуулна."
10/ "10.1.4.Дуудлага худалдааны ялагч энэ журмын 11.2-т заасан хугацаанд гэрээ байгуулаагүй, эсхүл гэрээ байгуулахаас татгалзсан тохиолдолд."
11/ "11.9.Дуудлага худалдааны ялагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр энэ журмын 11.2, 11.3-т тус тус заасан хугацаанд гэрээ байгуулаагүй, эсхүл дуудлага худалдааны үнийг бүрэн төлөөгүй тохиолдолд тухайн дуудлага худалдааг хүчингүйд тооцно."
12/ "11.10.Дуудлага худалдааны ялагчид хүндэтгэн үзэх шалтгаан үүссэн тохиолдолд энэ журмын 11.2, 11.3-т тус тус заасан хугацааг ажлын 5 хоногоор тус бүр сунгаж болно. Энэ тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгааныг Татварын ерөнхий хуулийн 6.1.41-д зааснаар ойлгоно."
13/ "11.11.Дуудлага худалдааны ялагч хүндэтгэн үзэх шалтгаан үүссэн тохиолдолд дуудлага худалдаа явуулах Ажлын хэсэгт заавал мэдэгдэх бөгөөд мэдэгдээгүй тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаан үүссэнд тооцохгүй."
14/ "13.4. Энэ журмын 13.2-т заасан арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүрийн улсын төсөвт тусгаж, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр зарцуулна."
15/ "14.2.Энэ журмын 9.1-д заасан дуудлага худалдаа явуулах Ажлын хэсгийн гишүүд хараат бус, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллаж, дуудлага худалдааны мэдээллийг задруулах, бусдад давуу байдал олгох аливаа үйлдэл хийхийг хориглоно.".
1.2. Мөн журмын 13.2 дахь хэсэгт "..., газрыг хамгаалах, нөхөн сэргээх" гэсний дараа "дуудлага худалдаа явуулах, програм хангамжийг хөгжүүлэх, техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, албан хаагчдыг чадавхжуулах" гэж нэмсүгэй.
1.3. Мөн журмын 9.9.4, 9.9.6, 12.2 дахь заалт, дэд заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/ "9.9.4. цахим дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг цахим дуудлага худалдаа явагдахаас ажлын 5 хоногийн өмнөөс хүлээн авч эхлэн дуудлага худалдаа явагдах өдрийн өмнөх өдрийн 15 цаг 00 минутад зогсоож, бүртгэлийг хаана.";
2/ "9.9.6. цахим дуудлага худалдааг товлосон өдрийн 09 цаг 00 минут 00 секундэд эхлүүлж, мөн өдрийн 17 цаг 00 минут 00 секунд хүртэл явуулах бөгөөд дараахь байдлаар зохион байгуулна:";
3/ "12.2.Аймаг, нийслэл, чөлөөт бүс тус бүр төрийн сангийн газрын биржийн тусгай данстай байх бөгөөд уг дансанд дуудлага худалдааны орлого, дэнчинг төвлөрүүлнэ.".
1.4. Мөн журмын "3.1.5", "10.1.4" гэсэн дугаарлалтуудыг тус тус "3.1.6" , "10.1.5" гэж, мөн журмын 7.3, 9.9.1, 9.9.3, 9.9.7 дэх заалт, дэд заалтын "..., тусгай програм хангамж..." гэснийг "..., Газрын биржийн цахим систем...," гэж тус тус өөрчилсүгэй.
1.5. Мөн журмын 9.9.5-д "… өөрийн үнийн саналаа дуудлага худалдаа явуулах тусгай программ хангамжид байршуулах бөгөөд дуудлага худалдааг зогсоох хүртэлх хугацаанд нэвтрэх, …" гэснийг хассугай.
2. Мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулах журам"-д дор дурдсан нэмэлт, өөрчлөлт оруулсугай:
2.1. Журамд дор дурдсан агуулгатай 1.5, 7.1.3, 8.6, 9.17, 10.5, 10.6, 10.7, 10.8 дахь заалт, дэд заалт нэмсүгэй:
1/ "1.5.Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл сонгон шалгаруулалтыг Газрын биржийн цахим системээр зохион байгуулж болно.";
2/ "7.1.3.Газрын биржийн цахим системээр.";
3/ "8.6.Төсөл сонгон шалгаруулалтыг Газрын биржийн цахим системээр зохион байгуулах тохиолдолд төсөл сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг товлосон өдрөөс ажлын 5 хоногийн өмнө бүртгэж эхлэн төсөл сонгон шалгаруулалт явагдах өдрийн өмнөх ажлын өдрийн 15 цаг 00 минутад бүртгэлийг зогсооно.";
4/ "9.17.Байгалийн давагдашгүй хүчин зүйл гарсан, эсхүл програм хангамж, техникийн саатал, цахилгаан эрчим хүч, сүлжээ тасарч доголдсоноос Газрын биржийн системээр зохион байгуулж байгаа төсөл сонгон шалгаруулалт хэвийн явагдах боломжгүй болсон тохиолдолд тухайн төсөл сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцож, ажлын 5 хоногийн дотор давтан зохион байгуулна.";
5/ "10.5.Төсөл сонгон шалгаруулалтын ялагч энэ журмын 10.1-д заасан хугацаанд гэрээ байгуулаагүй, эсхүл гэрээ байгуулахаас татгалзсан тохиолдолд тухайн төсөл сонгон шалгаруулалтыг хүчингүй болсонд тооцно.";
6/ "10.6.Энэ журмын 10.1-д заасан гэрээний загварыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.";
7/ "10.7.Төсөл сонгон шалгаруулалтын ялагчид хүндэтгэн үзэх шалтгаан үүссэн тохиолдолд энэ журмын 10.1-д заасан хугацааг ажлын 5 хоногоор сунгаж болно. Энэ тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгааныг Татварын ерөнхий хуулийн 6.1.41-д зааснаар ойлгоно.";
8/ "10.8. Төсөл сонгон шалгаруулалтын ялагч хүндэтгэн үзэх шалтгаан үүссэн тохиолдолд төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах Ажлын хэсэгт заавал мэдэгдэх бөгөөд мэдэгдээгүй тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаан үүссэнд тооцохгүй.".
2.2. Мөн журмын 9.16 дахь заалтын "дүгнэлтийг" гэсний дараа "ажлын" гэж нэмсүгэй.
2.3. Мөн журмын 8.5-д "... цахим хуудсаар хүлээн авч болно." гэснийг "...Газрын биржийн цахим системээр хүлээн авч болно." гэж өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Барилга, хот байгуулалтын сайд Х.БАДЕЛХАН
Текст томруулах
A
A
A
