- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ДЭЛГЭРХААН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООЖ, ХОГ ХАЯДЛЫГ ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ ҮНЭ, ТАРИФЫГ БАТЛАХ ТУХАЙ

ХЭНТИЙ АЙМАГ
ДЭЛГЭРХААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр
Дугаар 01
Аварга
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООЖ, ХОГ ХАЯДЛЫГ ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ ҮНЭ, ТАРИФЫГ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 25 дугаар зүйлийн 25.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын нутаг дэвсгэрт мөрдөх энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх зардлын нэгж тарифыг нэгдүгээр хавсралтаар, Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хувь хэмжээг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Айл өрх, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс хог хаягдлын үйлчилгээний хураамжийг сар бүр хураан авч тусгай дансанд байршуулан хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булах, устгах үйл ажиллагаанд зарцуулан ажиллахыг сумын Засаг дарга, хураамжийн орлогын төлөлт, төвлөрүүлэлт, зарцуулалтанд хяналт тавьж ажиллахыг Татварын хяналтын улсын байцаагч нарт үүрэг болгосугай.
3.Айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс хураан авах хог хаягдлын үйлчилгээний хураамжийн төлөлт, төвлөрүүлэлтийг удирдлага, зохион байгуулалтаар ханган тогтоолын хэрэгжилт, тайланг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд жилд нэгээс доошгүй танилцуулж ажиллахыг сумын Засаг дарга О.Анхбатад даалгасугай.
4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны 02 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Д.БАЯСГАЛАН

ХЭНТИЙ АЙМАГ ДЭЛГЭРХААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 9 ДЭХ УДААГИЙН 2 ДУГААР ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр
Дугаар 39
Аварга
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хоёрдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын хэмжээнд энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг хавсралтаар баталсугай.
2.Батлагдсан хураамжийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хураамжийг төсөвт төвлөрүүлэхийг Татварын хяналтын улсын байцаагч (Х.Гандулам)-д, Байгаль орчны хяналтын улсын байцаагч (У.Ариунтуяа) нарт, хог хаягдлын менежментийг сайжруулж, ажиллахыг сумын Засаг дарга (Б.Энх-Амгалан)-д тус тус үүрэг болгосугай.
3.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хороонд даалгасугай.
4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан 2020 оны 05 дугаар сарын 12–ны өдрийн 01 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгосугай
ДАРГА Л.МӨНХБАТ
Текст томруулах
A
A
A
