- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 30 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр
Дугаар 219
Улаанбаатар хот
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.9, Харилцаа холбооны тухай хуулийн 20.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Журам, жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 30 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан "Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдох төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд"-ийн "Тав.Засгийн газрын агентлаг" хэсэгт дор дурдсан агуулгатай 29 дэх заалт нэмсүгэй.
29. | Төрийн тусгай хамгаалалтын газар |
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A

