A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 220

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 13.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 247 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалт"-ын "щ/ Тагнуулын байгууллага, Төрийн тусгай хамгаалалтын газар" хэсэгт дор дурдсан агуулгатай 57-60 дахь заалт нэмсүгэй.

Төрийн нууцад хамаарах мэдээлэл

Нууцын зэрэглэл

Нууцлах хугацаа (жилээр)

Онц чухал

нууц

Маш нууц

57.

Төрийн тусгай хамгаалалтын газрын төсөв, тэдгээрийн гүйцэтгэлийн тайлан, холбогдох мэдээлэл

+

20

58.

Төрийн тусгай хамгаалалтын газрын хэтийн төлөвлөгөө, стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, тэдгээрийн биелэлт, холбогдох баримт бичиг

+

20

59.

Төрийн тусгай хамгаалалтын газрын үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан

+

20

60.

Төрийн тусгай хамгаалалтын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа радио долгионы давтамжийн хуваарилалт, холбогдох баримт бичиг

+

20

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ