- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2012 оны 207 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр
Дугаар 221
Улаанбаатар хот
Төсвийн тухай хуулийн 15.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Төсвийн төвлөрүүлэн захирагчийг батлах тухай" Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 207 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төсвийн төвлөрүүлэн захирагчдын жагсаалт"-д дор дурдсан агуулгатай 26 дахь заалт нэмсүгэй.
26. | Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга | Их тэнгэр цогцолборын төсвийн |
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргa Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A


Сонсох:
Таны санал хүсэлт