A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 222

Улаанбаатар хот

Төрийн албаны тухай хуулийн 51.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Журам батлах тухай" Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 5 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Төрийн албан хаагчид шагнал олгох журам"-ын 1.4 дэх хэсгийн "тагнуул," гэсний дараа "төрийн тусгай хамгаалалт," гэж нэмсүгэй.

2. Мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан ""Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан" хүндэт тэмдгийн төрөл, түүнийг олгох эрх бүхий албан тушаалтны жагсаалт"-ын "Хүндэт тэмдэг олгох эрх бүхий албан тушаалтан" хэсгийн "21.Тагнуулын төв байгууллагын дарга" гэснийг "Төрийн тусгай хамгаалалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн" гэж өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ