A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ- Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшид мэргэжлийн зэрэг олгох, хасах журам
Бүлэг: 1979

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ

2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар А/127

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24,2 дахь хэсэг, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшид мэргэжлийн зэрэг олгох, хасах журам-ыг нэгдүгээр, мэргэжлийн зэргийн үнэмлэхний загварыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү журмыг 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж ажиллахыг Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төв, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллежийн захирлуудад тус тус даалгасугай.

3. Журмын хэрэгжилтийг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган, хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /А.Халиунаа/, Бодлого, төлөвлөлтийн газар/А.Хишигбаяр/, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төв /Ц.Батдорж/ нарт тус тус үүрэг болгосугай.

4. Энэ тушаал баталсантай холбогдуулан Журам батлах тухай Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/93 дугаар тушаалыг 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсугай.

САЙД С.ЧИНЗОРИГ

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ

2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр

Дугаар А/179

Улаанбаатар хот

ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.4, 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь заалт, Боловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь заалт, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбоотойгоор Боловсролын сайдын 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн "Журам шинэчлэн батлах тухай" А/423 дугаар тушаалаар "Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтанд мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам"-ыг баталсан тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн "Журам батлах тухай" А/127 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Т.АУБАКИР