- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 138 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр
Дугаар 216
Улаанбаатар хот
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь заалт, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 12.1.1, Улсын Их Хурлын 2020 оны 32 дугаар тогтоолын 2 дахь заалтын 6-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Журам батлах тухай" Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 138 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам"-ын 2.2.2 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"2.2.2. түрээслэгч нь түрээсийн төлбөрөөс гадна түрээсэлж байгаа улс, орон нутгийн төсөв, орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр баригдсан орон сууцны үнийг 5 хүртэлх жилийн хугацаанд, гадаад, дотоодын зээл, буцалтгүй тусламж, хувийн хэвшлийн хөрөнгөөр баригдсан орон сууцны үнийг 15 хүртэлх жилийн хугацаанд тус тус сар бүр хуваарийн дагуу хэсэгчлэн төлж, түрээсийн орон сууцаа худалдан авч өмчлөх." 2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд даалгаж, хэрэгжүүлж ажиллахыг төрийн өмчийн түрээсийн орон сууцны санг бүрдүүлж, ашиглах чиг үүрэг бүхий төрийн өмчит хуулийн этгээдийн удирдлага, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Монгол Улсын Шадар сайд Ө.ЭНХТҮВШИН
Текст томруулах
A
A
A
