A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 42

Төрийн ордон,Улаанбаатар хот

Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.13 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын төрийн захиргааны болон үйлчилгээний удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр”-ийг 1 дүгээр хавсралтаар, “Улс төрийн албан тушаал эрхэлдэг зарим албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр”-ийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

/Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан./

2.Энэ тогтоолыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР