A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2020 оны 6 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар 208

Улаанбаатар хот

Боловсролын тухай хуулийн 40.2, 43.1.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. "Журам батлах тухай" Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан "Тусгай сургалтын байгууллагын зардал тооцох, зарим албан тушаалтанд нэмэгдэл хөлс олгох журам"-ын "Хоёр" дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 2.8, 2.9 дэх заалт нэмсүгэй:

"2.8. Ердийн хэв шинжтэй цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багш, туслах багшид хүүхдийн хөгжлийн ахиц, багшийн ачааллыг харгалзан түүний албан тушаал (үндсэн)-ын цалингийн 10 хувиар нэмэгдэл хөлс олгоно."

"2.9. Энэ журмын 2.8-д заасан нэмэгдэл хөлс олгох зааврыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална."

2. Энэ тогтоолыг 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.БААТАРБИЛЭГ