A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 14

Төрийн ордон,Улаанбаатар хот

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.10 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 93 дугаар зүйлийн 93.2 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан Улсын Их Хурлын хуралдааны дэг гэж хүлээн зөвшөөрсөнд тооцсугай.

2.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу шийдвэрлэсүгэй.

3.Энэ тогтоолыг 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР