A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 231

Улаанбаатар хот

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 361 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Улаанбаатар-Дархан чиглэлийн 202.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицол"-ын 42 дахь заалтын дараа хавсралтад дурдсан агуулгатай 43-61 дэх заалтыг нэмсүгэй.

2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.СУМЪЯАБАЗАР