- Нүүр
- Харилцаа холбооны зохицуулах хороо
- ДОМЭЙН НЭРИЙГ БҮРТГЭХ, АШИГЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 4825 дугаарт бүртгэв.
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар 35
Улаанбаатар хот
ДОМЭЙН НЭРИЙГ БҮРТГЭХ, АШИГЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.14 дэх заалтыг үндэслэн ТОГТООХ нь:
1."Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журам"-ыг энэхүү тогтоолын хавсралт ёсоор баталсугай.
2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.
ДАРГА Г.ЧИНЗОРИГ
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 242
Улаанбаатар хот
"ДОМЭЙН НЭРИЙГ БҮРТГЭХ, АШИГЛАХ ЖУРАМ"-ЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ
Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.14 дахь заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 2.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1."Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журам"-ыг энэхүү тогтоолын хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 35 тоот тогтоол, 2022 оны 17 тоот тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.
ДАРГА Г.ЧИНЗОРИГ
ГИШҮҮД Б.АНХБААТАР
Б.БАТЗОРИГ
Ч.ЗОЛБАЯР
А.ЛУВСАН-ОЧИР
Н.МАНДАХБААТАР
А.ҮЙЛСТӨГӨЛДӨР
Текст томруулах
A
A
A