- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ- “Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн зээлийн мэдээллийг хадгалах, хамгаалах журам”
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
2020 оны 7 дугаар сарын 3-ны өдөр
Дугаар А-231
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1 дэх заалт, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Зээлийн мэдээллийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэг, "Монголбанкны зээлийн мэдээллийн албаны дүрэм"-ийн 2 дугаар бүлгийн 2.1 дэх хэсгийн 2.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн зээлийн мэдээллийг хадгалах, хамгаалах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Мэдээлэл технологийн газар (Д.Довчинбазар), Зээлийн мэдээллийн алба (С.Ганбаяр)-д тус тус үүрэг болгосугай.
ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН
Текст томруулах
A
A
A