- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Түр хамгаалан байрлуулах үйлчилгээний нэг хүнд ногдох хувьсах зардал тооцох журам/
МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ
2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр
Дугаар А/150
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Түр хамгаалан байрлуулах үйлчилгээний нэг хүнд ногдох хувьсах зардал тооцох журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэхүү тушаалын хавсралтаар баталсан журмыг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагад хүргүүлж, мөрдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хүн амын хөгжлийн газар /С.Тунгалагтамир/, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар /М.Энх-Амар/-т, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар /Т.Бадрахбаяр/-т, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Ц.Мөнхзул/-т тус тус даалгасугай.
САЙД С.ЧИНЗОРИГ
ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ
2026 оны 6 дугаар сарын 11-ний өдөр
Дугаар А/111
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Түр хамгаалан байрлуулах үйлчилгээний нэг хүнд ногдох хувьсах зардлыг тооцох журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Энэхүү тушаалаар баталсан журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг түр хамгаалан байрлуулах үйлчилгээ үзүүлэх төрийн болон төрийн бус байгууллагын дарга нарт, журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт тус тус даалгасугай.
3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гэр бүлийн бодлогын газар, Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт тус тус үүрэг болгосугай.
4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан "Журам батлах тухай" Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/150 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Т.АУБАКИР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх