A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Донороос цус авах журам, /Цусны донорын эрүүл мэндийн карт, Цусны донор, цус, цусан бүтээгдэхүүн шинжлэх журам, Цус боловсруулах, хадгалах, тээвэрлэх журам
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар А/373

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Донорын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Донороос цус авах журам" -ыг 1 дүгээр, "Цусны донорын эрүүл мэндийн карт"-ыг 2 дугаар, "Цусны донор, цус, цусан бүтээгдэхүүн шинжлэх журам"-ыг 3 дугаар, "Цус боловсруулах, хадгалах, тээвэрлэх журам"-ыг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2. Тушаалыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон, хяналт тавьж ажиллахыг эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нарт, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллахыг Эмнэлгийн тусламжийн газар (Я. Буянжаргал), Цус сэлбэлт судлалын үндэсний төв (Н. Эрдэнэбаяр)-д тус тус үүрэг болгосугай.

3. Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт даалгасугай.

4. Энэхүү тушаал батлагдан гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2016 оны 1 дүгээр тушаалын хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоодугаар хавсралт, 2016 оны 2 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Д.САРАНГЭРЭЛ