A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 32

Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Бага, дунд боловсролын тухай хуулийн 15.1, Улсын онцгой комиссын саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Бүх шатны сургалтын байгууллагын хичээлийн жилийг 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэхтэй холбогдуулан коронавируст халдвар (КОВИД-19)-аас урьдчилан сэргийлэх зохион байгуулалтын арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд авч хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЦЭДЭВСҮРЭН