A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 46

Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.12, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.4.6-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллого явуулах тухай" Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 9 дүгээр тогтоолын 1 дэх заалтын "2019" гэснийг "2020", "2020" гэснийг "2021", 2 дахь заалтын "2020" гэснийг "2021" гэж, 3 дахь заалтын "гүйцэтгэлээр нь тооцож, Засгийн газрын нөөц сангаас гаргахыг" гэснийг "2021 оны улсын төсвийн төсөлд тусган санхүүжүүлэхийг" гэж, 4 дэх заалтын "батлагдсан төсөвтөө багтаан" гэснийг "2021 оны орон нутгийн төсвийн төсөлд тусгуулан" гэж тус тус өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ