- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2017 оны 247 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр
Дугаар 48
Улаанбаатар хот
Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 10.1.5, 13.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 247 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалт"-ын г/ хэсэгт дор дурдсан агуулгатай 33 дахь заалт нэмсүгэй:
№ | Төрийн нууцад хамаарах мэдээлэл | Нууцын зэрэглэл | Нууцлах хугацаа | |
Онц чухал нууц | Маш нууц | |||
33.
| ҮАБЗ-ийн төсвийн бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний зардал |
|
+ |
20 |
2. Мөн жагсаалтын г/ хэсгийн 20 дахь заалтын "ҮАБЗ-ийн зөвлөмж, тэмдэглэлийн биелэлтийн мэдээ, тайлан" гэснийг "ҮАБЗ-ийн хуулиар төрийн нууцад хамаарах зөвлөмж, тэмдэглэлийн биелэлтийн мэдээ, тайлан" гэж өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Монгол Улсын сайд, эрхлэх газрын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A

